2011-06-15
сонирхолтой
 нохой тэжээхэд: хэрвээ та нохойтой бол эсвэл болох гэж байгаа бол:
Заавал хийлгэх 6 вакцин:Гөлгийг 6-аас 8 долоо хоногтойгоос нь эхлэн вакцинжуулах хамруулах шаардлагатай байдаг.Дараагийн 
тунг гурваас дөрвөн долоо хоногийн зайтаагаар 16 долоо хоног хүртэл нохойн гударгын вирус,лептоспирос,нохойн парвовирус,короновирус,аденовирус,галзуу зэрэг өвчнүүдийн эсрэг вакцин хийлгэдэг.
Гөлөгний хамгийн эмзэг үе:Дөнгөж төрсөн гөлөг нь эхээсээ маш бага хэмжээний эсрэг биеийг авч гардаг учир эхний7 хоногуудад 
гөлөгний үхэлд хүргэх халдварт өвчнүүдээс хамгаалдаг.6-16 долоо хоногийн хооронд энэ хамгаалалт нь арилж гөлөг өөрийн дархлаагаараа халдварт өвчинтэй тэмцэнэ.Гөлөг тус эсрэг биемийн дуусах хугацаа харилцан адилгүй бөгөөд дээрх хугацаанд гөлгийг бүрэн вакцинжуулалтад хамруулснаар халдвар авахаас сэргийлж чаддаг юм байна
2-12 сартайд нь:Биеийн ерөнхий үзлэг хийлгэн,таван өвчний эсрэг вакцинийг 3 долоо хоног тутамд 16 долоо хоног хүртэл хийлгэх 
хэрэгтэй.Мөн галзуугийн вакциныг 4 сартайд нь хийлгэдэг.Дотоод шимэгч илрүүлэх баасны шинжилгээ болон өндгөвч авах мэс засалд 
6 сартайд нь хамруулах шаардлагатай байдаг.
Нохойноос хүнд халдварладаг хорхойг туулгаар устгадаг:Гөлөг гадаад орчноос ходоод гэдсэндээ шимэгч авч болох боловч эхээс 
төрөхдөө хялгасан болон дугариг хорхойн халдвар төрдөг.Энэ хорхой бие гүйцэх үедээ хүнд халдварлаж өвчин үүсгэх аюултай.
Ийм учраас гөлгөнд 3-12 долоо хоногтойд нь хэд хэдэн удаа туулга уулгах шаардлагатай.
1-8 настайд нь:Жил бүр биеийн ерөнхий үзлэг хийлгэн,5 өвчний болон галзуугийн эсрэг вакцин,зүрхэн хорхойн,шүдний,бааснышинжилгээг жилд 2 удаа хийлгэх шаардлагатай.
8 ба түүнээс дээш насанд:8 ба түүнээс дээш насны хөгшин нохойнд жилд 2 удаа биеийн ерөнхий үзлэг хийлгэн,харин жилд 1 удаа 5 өвчний эсрэг вакцин болон галзуугийн вакцинд хамруулдаг.Мөн шүдний шинжилгээ,зүрхэн хорхой,баасны шинжилгээг тус тус хийлгэнэ.



Бичсэн: byasalgal | цаг: 13:39 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


xaxaxaxa
chi niii site vnen alia ym xaaxax mdeelel etr bol eooe ichmer etr инээх инээх инээх хэлээ гаргах хэлээ гаргах хэлээ гаргах миа миа миа миа миа миа миа миа
Бичсэн: Зочин цаг: 00:57, 2011-06-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax